📖 Гацуурхан← Нүүр хуудас

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн огноо: 2026 оны 6-р сарын 29

1. Бидний цуглуулдаг мэдээлэл

Үйлчилгээг хэвийн хүргэхийн тулд бид дараах мэдээллийг цуглуулж ашигладаг:

  • Хувийн мэдээлэл: Бүртгэл баталгаажуулах болон нэвтрэхэд ашиглах утасны дугаар, цахим шуудангийн хаяг.
  • Суралцах явцын мэдээлэл: Хэрэглэгчийн уншсан номын түүх, хадгалсан шинэ үгс, дүрмийн хайлт, өдөр тутмын уншлагын цаг болон дасгал ажлын үр дүн.
  • Техникийн мэдээлэл: Төхөөрөмжийн төрөл, IP хаяг, үйлдлийн систем, вэб хөтчийн мэдээлэл болон күүки (cookies) файл.

2. Мэдээллийг хэрхэн ашиглах вэ?

Бид цуглуулсан мэдээллийг дараах зорилгоор ашиглана:

  • Хэрэглэгчийг таньж баталгаажуулах, нэг удаагийн OTP код илгээх.
  • Хэрэглэгчийн сурах явцад тохирсон ном, үгсийн сангийн зөвлөмж өгөх, сургалтын үр дүнг тооцох.
  • Платформыг хөгжүүлэх, алдааг засварлах, аюулгүй байдлыг хангах.
  • Үйлчилгээний шинэчлэл болон сургалтын явцтай холбоотой чухал мэдээллийг хүргэх.

3. Мэдээлэл хамгаалалт ба хадгалалт

Хэрэглэгчийн хувийн мэдээллиг бид дэлхийн стандарт бүхий найдвартай үүлэн дата санд шифрлэн хадгалдаг. Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, хууль бусаар задруулахгүй. Зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай түншүүдтэй (мэдээлэл баталгаажуулах болон мэдэгдэл илгээх систем) аюулгүй сувгаар дамжуулан хамтран ажиллана.

4. Күүки (Cookies) ашиглалт

Платформ нь хэрэглэгчийн нэвтрэх сессийг хадгалах, системийн ажиллагааг хурдасгах зорилгоор хөтчийн күүки болон дотоод санах ойг (localStorage) ашигладаг. Хэрэглэгч өөрийн хөтчийн тохиргооноос күүки файлыг идэвхгүй болгох эрхтэй боловч энэ тохиолдолд платформын зарим функц хэвийн ажиллахгүй байж болно.

5. Хэрэглэгчийн эрх

Хэрэглэгч нь өөрийн бүртгэлийг устгуулах эсвэл хадгалагдсан хувийн мэдээллээ өөрчлөх, шинэчлэх хүсэлтийг манай тусламжийн сувгаар дамжуулан хэдийд ч гаргах эрхтэй.

6. Холбоо барих

Нууцлалын бодлоготой холбоотой аливаа асуулт, санал хүсэлтийг support@gatsuurhan.com хаягаар хүлээн авна.